(Pro defuncto nominatim - For a deceased man)
Оршуулга хийгээд гэгээн дурсгалыг тэмдэглэхэд
зориулсан магтаал
Мариа Магдoлна Татар
(Canticum pro defunctis -
Canticle for the funerals and memorial of the departed)
1. Найдвартай Христ, бидний төлөө
Тахил болсон Тэнгэрийн хурга та
Нас барсан энэ сүсэгтний
Нүглийг арилгаж өгнө үү.
Номын мөнх орондоо энэ хүнийг
Нөмөр нөөлөгтөө багтаана уу.
2. Хайртай хүний гэгээн дурсгал,
Хөшөө булшийн дэргэд мөргөөд
Хэзээ ч үл өнгөрөх сүнснүүд маань
Хязгааргүй мөнх оронд
Хамт жаргахаар ахин уулзахыг
Христийнхэн бид итгэдэг
3. Төгс билигтэй Есүс эзэн та
Дээр, үл нөгчих гэгээн насанд
Талийгаачид, бидний ах дүү,
Төрөл садан, өвөг дээдэстэй
Дээрээс өршөөж энх амгаланд,
Тэнгэрийн оронд биднийг уулзуулна уу. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 268-269 нүүр/