Даатгалын өчиг
Де Фуколд Чарлз (1858-1916)
(Actus commendationis - Prayer of Abandonment)
Эцэг минь, танд би амь насаа даатгах болохоор амьд
явах минь таны дур таалал болох болтугай.
Таны гүн их дур тааллыг өөрийн амьдралд би
бүрнээр хүлээн авч, бүгдийг үйлдэхэд бэлэн байгаа
бөгөөд танд гүнээ талархаж байна.
Тэнгэрбурхан минь, таны дур таалал надаар болон
таны бүх бүтээлээр биелэгдэхээс өөр юуг ч би үл
хүснэ. Та бол миний Эцэг, учир нь танд амь насаа
бат итгэлтэйгээр, хэмжээлшгүйгээр даатгасан бөгөөд
өөрийгөө өгөх нь миний амин сүнс болсон юм.
Танд би хайртай тул таны мутарт би өөрийн сүнсийг
даатгаж, түүнийгээ танд бүхий сэтгэлээрээ өргөн
барья. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 250 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기