Ассиси нутгийн Францис гэгээнтний
зохиосон даатгал залбирал
Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)
(Oratio sancti Francisci - Prayer of Saint Francis)
Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч
болгон соёрхоно уу!
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг
хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би
уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг
хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас би итгэмж
найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас би үнэн зөвийг
хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас би итгэл
найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас би баяр баясгаланг
хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас би гэгээн
гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг
тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг
ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж
болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид
өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 248 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기