2015년 12월 15일 화요일

Та Тэнгэрбурхан

Та Тэнгэрбурхан
(Te Deum - The Te Deum)

Тэнгэрбурхан минь, таныгаа бид магтму.
Тэнгэр Эзэн минь, тандаа бид мөргөмү.
Та мөнхийн Эцэг, хамаг дэлхий таныг биширмү.
Тэнгэр элч нар, хамаг тэнгэр, ертөнцийн эрх сүр,
Серафууд, Херубууд таныг мөнхөд дуулдаг билээ:
Ариун, ариун, ариун, Эзэн, ертөнцийн Тэнгэрбурхан.
Тэнгэр газар таны алдраар бялхам билээ.
Элч нарын алдарт найрал,
Эш үзүүлэгчдийн жавхлант чуулган,
Эрхэм цагаан дээлтэй тарчлагчид таны алдрыг
магтму.
Эцэг минь, дэлхий даяар ариун нандин Шашин таны
эцэсгүй сүр жавхлан, таны гагц үнэн сайхан Хүүгийн
хамтаар Өмгөөлөгч Ариун Сүнсийг тунхагламу.
Аяа Христ минь,
Та сүр жавхлант Хаан.
Та Эцэгийн мөнхийн Хүү.
Та хүн төрөлхтнийг чөлөөлөхөөр Охины хэвлийгээс
татгалзалгүй хүн болсон.
Та үхлийг ялж, итгэгчдэдээ тэнгэрийн хаанчлалыг
нээж өгсөн.
Та Эцэгийн сүр жавхланд Тэнгэрбурханы баруунтаа
суудаг.
Та ирэх учиртай шүүгч гэдэгт бид итгэмү.
Тиймийн тул та эрдэнэт цусаараа цагаатгасан зардас
нараа аварна уу.
Та тэднийг мөнхийн сүр жавхландаа гэгээнтнээр
тооцно уу.
Эзэн, та ард түмнээ аварч, өв хөрөнгөө адислана уу.
Та тэднийг замчилж, мөнхийн зам мөрөөр удирдан
зална уу.
Эзэн, бид өдөр өдөрт хийгээд үүрд мөнхөд
Таны алдрыг магтан, тандаа мөргөмү.
Эзэн, биднийг хамгаалж,
Та биднийг хамаг гэм нүглээс хамгаалан соёрхоно уу.
Эзэн, биднийг нигүүлсэж,
Та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Эзэн, та бидний горьдол найдвар,
Таны нигүүлсэл бидэн дээр байх болтугай.
Эзэн, та миний горьдол найдвар,
Та намайг үүрд огт хуурахгүй билээ. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 42-43 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기