2016년 1월 10일 일요일

Дээгүүр өнгөрөхийн нууц (Филиппой 2:6-11)

Дээгүүр өнгөрөхийн нууц (Филиппой 2:6-11)
(Mysterium paschalis - Paschal mystery)

Христ Есүс тэнгэрлэг төлөв байдал дахь ахуйдаа
Тэнгэрбурхантай адилшаасан зэргээ үл нуун
хадгалав.
Харин боолын төлөв байдлыг авахдаа тэрээр
өөрийгөө хоосолж, хүнтэй нэгэн адил болов.
Хүмүүн мэт өөрийн төлөвөөр танигдаж,
Тэрээр доош бууж, үхэлд төдийгүй
загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болов.
Тиймийн тул Тэнгэрбурхан түүнийг өргөмжлөв:
Тэрээр хамаг нэр алдраас дээд нэр алдрыг
түүнд соёрхов.
Тиймийн тулд Есүсийн нэр алдраар тэнгэр ба газар
дээр мөн там ба үхэгсдийн оронд бүх өвдөг сөгдөж,
хамаг хэл Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн
төлөө “Есүс Христ бол Эзэн” хэмээн тунхаглах
болно. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 184 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기