Тэнгэрбурхан бүтээгч (Илчлэлт 4:11; 5: 9-10,12)
(Deus creator - To God creator)
Эзэн бидний Тэнгэрбурхан минь. Та хайр хүндэтгэл,
сүр жавхлан, хүчин чадлыг хүртэх зохистой юм.
Та ертөнцийг бүтээсэн. Та түүнийг хүсэмжилсэн тул
бүтээсэн.
Эзэн болох Христ минь. Та Номыг аваад, түүний
тамганы лацыг задлах зохистой юм.
Учир та золиослогдож байсан бөгөөд та
Тэнгэрбурханы төлөө өөрийн цусны үнээр алив ястан
үндэстнүүд, алив ард түмний хүмүүсийг цагаатгасан
юм.
Та биднийг Тэнгэрбурханы төлөөнөө хаанчлал
ба санваартнууд болгосон, бид газар дэлхий дээр
хаанчлах болно.
Золиослогдсон Хурга эрх сүр ба эд баялаг, билиг
ухаан ба хүчин чадал, хайр хүндэтгэл ба сүр жавхлан
хийгээд сайшаал магтаалыг хүртэх зохистой юм.
Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 187 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기