Дээдийн дээд Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж
Бонавентур гэгээнтэн (1218-1274)
(O ineffabilis decor Dei excelsi -
O Indescribable Beauty of God Most High)
Аяа, Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж, мөнхийнгэгээн гэрлийн туйлын цэвэр гялбаа, хамаг амьдсыг
амьдруулсан амьдрал, хамаг гэрлийг гийгүүлсэн
гэрэл минь. Анх цагаас тэнгэрлэг сэнтийн тань өмнө
гялалзан буй тоолж баршгүй гэгээн гэрлүүдийг та
өөрийн мөнхийн цог жавхаандаа хамгаалсаар байдаг
билээ.
Аяа, ойртошгүй мөнхийн эх булаг, аяа тунгалаг
зөөлөн рашаан минь. Та хүмүүсийн нүдэнд үл
үзэгдэх бөгөөд та хэмжээлшгүй, таны цэвэр ариун
хувиршгүй билээ.
Танаас урссан гол мөрөн Тэнгэрбурханы хот орныг
баярлуулдаг болохоор бид баярын уухайгаар таны
агуу сүр жавхланг тунхаглаж, танд магтаалыг
өргөдөг. Үнэндээ таны хажууд амьдралын эх булаг
байдаг бөгөөд таны гэгээн гэрэлд бид гэгээн гэрлийг
хардаг гэдгээ бид өөрсдийн туршлагаас мэдэж авсан
билээ. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 74-75 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기