2016년 1월 10일 일요일

Есүсийн таван шархыг хүндлэх залбирал

Есүсийн таван шархыг хүндлэх залбирал
(Oratio ad honorem quinque vulnerum Christi -
Prayer in Honor of the Five Wounds of Jesus)

Нэгдүгээрт нь. Би баруун гарын шархыг хүндэлнэ.
Ертөнцийн цэнгэлийг таашаах хийгээд омог төрөхүй
дор үл автагдахын тул би чин бат эрдэм буяныг гуйж
байна.
Эзэн минь. Та миний бие ба сүнсийг авран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь
ээ хэмээх тус бүрийн залбирлыг уншсаны дараа шарх
тутмыг хүндлэхэд энэ ёсоор болгосугай.

Хоёрдугаарт нь. Би зүүн гарын шархыг хүндэлнэ.
Ертөнцийн зовлонг хүлээн өнгөрүүлэх хийгээд
эгээрэл алдахуй дор үл автагдахын тул би хашир
хэрсүү эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та миний бие ба сүнсийг авран соёрхоно уу.

Гуравдугаарт нь. Би баруун хөлийн шархыг хүндэлнэ.
Аливаа сайн үйлсийг үйлдсэнээр тэнгэрийн орноо
гарах гавьяаг олохын тул би хянамж болгоомж эрдэм
буяныг гуйж байна.
Эзэн минь. Та арилгах орны сүнснүүдийг авран
соёрхоно уу.

Дөрөвдүгээрт нь. Би зүүн хөлийн шархыг хүндэлнэ.
Аливаа муугаас буруулснаар тамд унахаас гэтлэхийн
тул би шудaрга ёс эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та гэм нүгэлтнүүдийг өршөөн соёрхоно уу.

Тавдугаарт нь. Би хажуу хавирган дахь шархыг
хүндэлнэ.
Тэнгэрбурхан хүмүүнийг энэрэхийн тул би энэрэл
хайрын эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та намайг өршөөн соёрхоно уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 92-93 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기