Төгс Жаргалт Иосеф танаа
(Аd te, beate Ioseph - To You, O blessed Joseph)
Аяа, Төгс Жаргалт Иосеф оо. Бид уй гашууныхаа
дунд танд даатгаж байгаа бөгөөд таны ариун Гэргийн
дэм тусламжийг гуйсан цагаасаа эхлэн таны ивээлийг
танаас итгэлтэйгээр залбиран гуйж байна.
Таныг цэвэр ариун Охин болох Тэнгэрбурханы
Эхтэй нэгтгэсэн энэрэл хайраар уламжлан, Есүс нялх
хүүхдийг хайрласан таны эцгийн хайраар уламжлан
бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Есүс
Христийн эрдэнэт цусаар аврагдсан түүний үр удмыг
та нигүүлсэнгүй мэлмийгээрээ тольдох агаад та
бидний хэрэгцээнд бүхий хүчин чадлаараа тусална уу.
Аяа, ариун Гэр бүлийг сахигч аа. Та Есүс Христийн
сонгогдсон үр удмыг хамгаална уу.
Аяа, туйлын хайрт Эцэг. Та биднийг хамаг эндүүрэл
ба хорон муу уруу татах зүйлсээс гэтэлгэнэ үү. Аяа,
туйлын хүчит өмгөөлөгч өө. Харанхуйн эрх мэдэлтэй
тэмцэлдэх үед та тэнгэрээс бидэнд тусална уу. Есүс
нялх хүүхдийг үхлийн аюулаас аварсны адилаар та
одоо Тэнгэрбурханы ариун нандин Шашныг өстөн
дайснуудын заль мэх ба хамаг тотгор түйтгэрээс
хамгаална уу. Та биднийг цагийн цагт ивээнэ
үү. Тиймийн тул таны үлгэр дууриал, таны дэм
тусламжаар уламжлан бид ариун гэгээн амьдралаар
амьдарч, сайн үхлийг эдлэж, тэнгэр дэх мөнхийн
жаргаланг хүртэх болно. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 241 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기