Иосеф гэгээнтний гуйлтын залбирал
(Litaniae sancti Ioseph - Litany of Saint Joseph)
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг өршөөгөөрэй
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг сонордоорой
Н. Христ минь, биднийг сонордоорой
Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийн аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Гэгээн Мариа,
Н. Бидний төлөө залбираарай
Гэгээн Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Давидын алдарт хөвгүүн,
Н. Бидний төлөө залбираарай
Өвөг дээдсийн гэгээн гэрэл,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы Эхийн нөхөр,
Н. Бидний төлөө залбираарай
Охины журамт байдлыг сахигч,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы хөвгүүнийг тэжээгч,
Н. Бидний төлөө залбираарай
Христийн сэрэмжит хамгаалагч,
Н. Бидний төлөө залбираарай
Ариун гэр бүлийн тэргүүн,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын шударгуу Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын бат журамт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын хянуур болгоомжит Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын хүч чадалт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын дуулгаварт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын үнэнч Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Тэсвэр тэвчээрийн туйл
Н. Бидний төлөө залбираарай
Ядуу даржинд дурлагч,
Н. Бидний төлөө залбираарай
Шилдэг дархан,
Н. Бидний төлөө залбираарай
Гал голомтыг сахигч,
Н. Бидний төлөө залбираарай
Охидыг хамгаалагч,
Н. Бидний төлөө залбираарай
Гэр бүлийн багана,
Н. Бидний төлөө залбираарай
Гаслантны тайвшрал,
Н. Бидний төлөө залбираарай
Өвдөгсдийн найдвар,
Н. Бидний төлөө залбираарай
Амь тавигсдыг ивээгч,
Н. Бидний төлөө залбираарай
Ад чөтгөрийг зайлуулагч,
Н. Бидний төлөө залбираарай
Ариун Шашны өмгөөлөгч,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөгөөрөй
У. Та түүнийг өөрийн гэрийн эзнээр томилсон бөгөөд
Н. Таны хамаг өмчийн тэргүүн болгосон юм.
Залбирцгаая:
Тэнгэрбурхан минь, та дүрслэшгүй өмөглөлөөрөө
уламжлан дээд ариун Эхийнхээ Нөхрийг Төгс
Жаргалт Иосеф болгохоор сонгож соёрхсон билээ.
Энэ дэлхийд түүний ивээлийг хүндлэж биширснээр
биднийг тэнгэр дэх түүний зуучлалыг хүртэх
зохистой болгохыг танаас залбиран гуйж байна. Та
үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 242-244 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기