2016년 1월 11일 월요일

Петр, Паул элч гэгээнтнүүдэд зориулсан дуулал магтаал

Петр, Паул элч гэгээнтнүүдэд зориулсан
дуулал магтаал
Мариа Магдoлна Татар
(Hymnus ad sanctum Petrum et sanctum Paulum apostolum -
Hymn in Honor of the Apostles Peter and Paul)


1. Эзэний үнэнч шавь нар,
Итгэлийн төлөө бүрлэсэн,
Нил цусаараа ил гэрчилсэн,
Петр Паул хоёр номлогч,
Католик сүм, хүн ардыг
Эгнэгт хослон сахиж хайрлана уу.

2. Тэнгэрийн үүдийг нээгч албатай
Тамыг бас битүүлэн хаадаг
Түлхүүрчин шавь, Христийн орлогч,
Тусгай үүрэгт загасчин
Та Петр /Чулуу/, Шашны суурь хад.

3. Шүтэгчдийн заналт дайсан
Чивэлт Паулыг Христ сохроож
Хатуу харшаас хань болгосон.
Харь үндэстнүүдийн багш болсон та
Мухар сүсгийг тонилгодог
Магад бишрэлийг мөн биднээс төрүүлнэ үү.

4. Жирийн сайн хүн, догшин залуу
Зөв замыг олсон хоёр их багш
Зөрүү зантай хүмүүнийг засахаар
Журамт шинэ үеийг үүсгэсэн.
Эл сүмд ирдэг олны дотор
Эв эеийг тогтоох болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 251-252 нүүр/


댓글 없음:

댓글 쓰기