Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн
гуйлтын залбирал
(Litaniae de beata Maria virgine -
Litany of the Blessed Virgin Mary)
Эзэн минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Христ минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Эзэн минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Христ минь,
Н. Биднийг сонордоорой
Христ минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийн аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Төгс Жаргалт Ариун Мариа минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрбурханы Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Охидын манлай Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Христийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шашны эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрлэг хишгийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын цэвэр Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Нэн журамт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Толбогүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Хилэнцгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Хайрт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнсэлгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сайн зөвлөгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Бүтээгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Аврагчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын сэрэмжит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын хүндэт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын алдарт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын хүчит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын өршөөлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын итгэлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шударга ёсын толь минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Билиг ухааны сэнтий минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Баяр хөөрийн учрал минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сүнслэг хишгийн бумба минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Суу алдрын хумх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сүсгийн эрдэнэт хундага минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Нууцлаг сарнай минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Давидын цамхаг минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Зааны ясан суварга минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Алтан орд харш минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Эвслийн гэрээний авдар минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрийн орны үүд минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Үүрийн цолмон од минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Өвчтөнийг илаарьшуулагч аврал минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэм нүгэлтнийг орогнуулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шаналагчийг тайтгаруулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Христийн сүсэгтнийг тэтгэгч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэр элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Өвөг дээдсийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Зөнч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тарчлагчдын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Наминчлалыг сонсогч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Охидын манлай Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэгээнтнүүдийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Язгуурын гэм нүгэлгүй мэндэлсэн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрт залагдсан Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Ариун Сарнайн Эрихний Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэр бүлийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Амар амгалангийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Биднийг өршөөгөөрөй
Унших залбирал: Тэнгэрбурханы ариун Эх минь ээ!
Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой
болгохын тулд та бидний төлөө гуйж залбирна уу.
Залбирцгаая: Тэнгэрбурхан Эзэн минь, бид танаас
залбиран гуйж байна. Та сүнс ба биеийн эрүүл
энхийг эдлэх хишиг ивээлийг зардастаа үргэлжид
хайрлан соёрхоно уу. Мөн та биднийг Төгс Жаргалт
Цэвэр Охин Мариагийн алдарт зуучлан залбирлаар
уламжлан амьдралын гаслан зовлонгоос гэтэлгэж,
мөнхийн баяр хөөрийг амсуулан соёрхоно уу.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.
Ирэлтийн улирал
У. Эзэний Тэнгэр элч Мариад хэл хүргэжээ.
Н. Тэр нь Ариун Сүнсээр жирэмсэлжээ.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Тэнгэр элчийн хэл
хүргэснээр та өөрийн Үгийг Төгс Жаргалт Цэвэр
Охин Мариагийн хэвлийгээс маханбод болгохоор
таалсан тул бидний залбирлыг сонсоно уу. Тиймийн
тулд бид тэрээр үнэхээр Тэнгэрбурханы эх гэдгийг
итгэхдээ тантай хамт түүний зуучлалаар уламжлан
тусыг хүртэх болно. Есүс Христ бидний Эзэнээр
уламжлан тийн болтугай. Н. Амэн.
Есүсийн мэндэлсэн улирал
У. Аяа, Охин минь. Та амаржсанаас хойш цэвэр охин
хэвээр байсан.
Н. Тэнгэрбурханы эх минь, та бидний төлөө зуучлан
залбирна уу.
Залбирцгаая: Аяа, Тэнгэрбурхан минь. Та Төгс
Жаргалт Мариагийн цэвэр охин байдлаар уламжлан
хүн төрөлхтнийг мөнх авралаар шагнасан билээ.
Түүгээр бид амийг бүтээгч таны Хүүг угтах зохистой
тул Мариа бидний төлөөнөө зуучлан залбирдаг гэж
та бидэнд мэдрүүлнэ үү хэмээн танаас залбиран
гуйж байна. Хүү тантай хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг билээ. Н. Амэн.
Амилалтын улирал
У. Эзэн минь үнэхээр амилсны тул, аллэлуяа
Н. Охин Мариа, та баясан цэнгэгтүн, аллэлуяа
Залбирцгаая: Аяа, Тэнгэрбурхан минь. Та Есүс Христ
бидний Эзэн таны Хүүгийн амилалтаар дэлхий
ертөнцийг баярлуулсан тул та бидний залбирлыг
сонсоно уу. Тиймийн тул түүний Эх Охин Мариагаар
уламжлан бид мөнх амьдралын баяр баясгаланг
хүртэх болно. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан
тийн болтугай. Н. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 231-237 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기