Тэнгэрбурхан Эцэгийн гуйлтын залбирал
(Litaniae ad Deum Patrem - Litany to God the Father)
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг цагаатгагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Есүс Христ, бидний Эзэний Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг тайтгарлын Тэнгэрбурхан, нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг минь, бид тэнгэрийн эсрэг, таны өмнө гэм
нүглийг үйлдсэн.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнхийн адист Тэнгэр Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн ба сүнсний дотор шүтэн бишрэгдсэн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тангүйгээр Хүүгийн тань ивээлийг хэн ч эс хүртэх
билээ, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр газрын Эзэн, сүр жавхлангийн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Хүүгээ ертөнцөд илгээсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх танаас газарт эцэг эх болох эрх соёрхогддог
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та энэхэн ертөнцийг бүтээхийнхээ урьд биднийг
Хүүгийнхээ дотор сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд үрчлэгдсэн хүүхдүүдийн заяаг соёрхсон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та гүн утгыг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж
балчир хүүхдүүдэд илчилсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг тэнгэрлэг ба сүнслэг адисаар адисласан
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний гэм нүглийг өршөөдөг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та мэлмийнхээ өмнө биднийг цэвэр ариун болгож
сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас гуйдаг хүнд сайн сайхан сүнсийг та хайрладаг
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас хамаг сайн сайхан гардаг, гэгээн гэрлийн Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үхэгсдийг амилуулж, амьдруулагч Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Нууцаар хардаг, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Одоог хүртэл ажилласаар л байгаа, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та хорон муу болоод зөвт сайн хүмүүс дээр нарыг
мандуулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороог оруулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний үсний ширхэг бүрийг тоолдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн Хүүг цаазын ялаас үл хэлтрүүлсэн атал
түүнийг бид болон бүгдийн төлөө өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгээ дагалдуулахаар урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ дотор өршөөсөн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ хаанчлалд
байршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг гэгээнтнүүдийн хувь заяанд оруулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ хуримд урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг сонгож, бидэнд мөнхийн тайтгарлыг
хайрласан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц
Хүүгээ өгсөн билээ.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та тэнгэрээс дуурьссан дуу хоолойгоороо Хүүгээ
алдаршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны дур таалал Хүүгийнхээ дотор байсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд хаанчлалаа соёрхохоор таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр элчүүд таныг үргэлжид нүүр тулан хардаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг цагаатгахын тул Хүүгээ өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд ихэд хайртай тул бид таны хөвгүүд болж,
бид ийнхүү нэрлэгдсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ дүр төрхөөр бүтээхээр
таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бүхний чанадахь, бүхий бүхнээр, бид бүхний
дотор оршдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн сонгосон хүмүүсийн төлөө ертөнцийн
сууриас хаанчлалыг бэлтгэсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өнчин хүүхдүүдийн Эцэг ба бэлэвсэн эхнэрүүдийн
шударга ёс юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бодгаль биеэр бус харин үйлсээр шүүдэг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны гэр олон тасалгаатай юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэнгүй, тэвчээртэй, туйлын нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг нигүүлсээрэй
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг өршөөн сонордоорой.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг хорон муугаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг гэм нүглээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Ад чөтгөрийн эрх мэдлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн хамаг учрал хийгээд хамаг сорилтоос,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Өстөн дайснуудын хамаг заль мэхээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Уур хилэн, үзэн ядалт ба хорон санаанаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн нүүрлэсэн гай түйтгэрээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг тотгор түйтгэр хийгээд бие ба сэтгэлийн алив
өстөн дайснаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Тамын мөнхийн ял шийтгэлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гүн далайг уудлах таны гүн ухаанаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хоосноос хамгийг бүтээсэн таны агуу их хүчин
чадлаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг удирдаж буй таны хишигт
өмөглөлөөр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Дэлхийг хайрласан таны мөнхийн энэрэл хайраар
уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг бялхаасан таны хэмжээлшгүй
өгөөмөр билгээр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Шүүлтийн өдөр,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүгэлтэн,
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны алдрыг хэзээ ямагт хаа газарт ариусгахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны хаанчлал бидэнд оршихын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг өршөөхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг сорилтонд үл оруулахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг хорон муу бүхнээс гэтэлгэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Бид итгэлтэйгээр гуйж, гуйснаа олохын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Эцэг минь, таны Хүүгийн алдраар уламжлан
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгтэйгээ биднийг эвлэрүүлээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгийн хаалгыг бидэнд нээж өгөөрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Та Эцэгийг бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас
хойш үзүүлээрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь ээ,...
Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу
бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
У. Аяа, Тэнгэрбурхан бидний өмгөөлөгч,
Н. Хүүгийнхээ нүүрийг та харна уу.
У. Аяа, Эзэн минь биднийг санагтун!
Н. Авралаараа та бидэнд зочлогтун!
У. Аяа, Эзэн минь та өршөөлөө бидэнд үзүүлнэ үү.
Н. Та авралаа бидэнд хайрлан соёрхоно уу.
У. Тэнгэрбурхан Эзэн минь, биднийг сэргээнэ үү.
Н. Та нүүр царайгаа бидэнд үзүүлнэ үү. Тэгэх бөгөөс
бид аврагдах болно.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Хүүгийнхээ амаар би
Шашныхаа бүх хүүхдийн сэтгэлд олж болохуйц сайн
үрийг тарьж, шилдэг мөчрүүдийг ургуулдаг хэмээн
өгүүлсэн билээ. Та өөрийн усан үзмийн талбай
ба тариалангийн газар болох өөрийн итгэгчдээс
хогийн ургамлыг зулгаасныхаа хойно элбэг дэлбэг,
үнэ цэнэтэй үр шимийг ургуулахыг хайрлан
соёрхоно уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Аяа, Тэнгэрбурхан минь. Таны хүчин чадал
хөдөлбөргүй ба таны гэгээн гэрэл мөнх байдаг
болохоор та Шашныхаа биеийг өршөөн харж,
мөнх өмөглөлөөрөө уламжлан хүний авралын
ажил үйлсийг гүйцэтгэнэ үү. Тиймийн тул та хамаг
зүйлсийн үндэс болох Хүүгээрээ уламжлан унасныг
босгож, хуучирсныг шинэтгэж, хамаг зүйлсийг
бүхлээр ба шинээр бүтээдгийг бүхэл дэлхий харах
болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та эгэл даруу занг
өргөмжилдөг ба зөв шударгууг хүчирхэгжүүлдэг
юм. Хүүгийн тань үйлс бидэнд сургалт болохын тулд
та цорын ганц Хүүгээрээ уламжлан дэлхийд зааж
соёрхсон болохоор Сүнснийхээ зүтгэлийг бидний
дотроос гаргана уу. Тиймийн тул бид Хүүгийн үг
хэл ба үлгэр дууриалаар зааж өгсөн зүйлсийг даган
дууриах болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та итгэгчдийг нэг сэтгэл,
нэг санаатай болгодог болохоор та тушаасан зүйлсээ
бидний хайранд, амласан амлалтаа бидний эрмэлзэлд
хүртээж, энэхэн амармаг ертөнцөд бидний зүрх
сэтгэлийг үнэн зөв баяр баясгаланд байршуулна уу.
Аяа, Тэнгэрбурхан минь. Танаас хамаг сайн сайхан
зүйлс гардаг болохоор та өөрийн зөн билгээр
бидний санаа бодлыг шулуун шударга болгож, таны
удирдлага дор бидний ажил үйлийг сайн сайхны зүг
хөтөлнө үү хэмээн гуйланчлагч бид танаас залбиран
гуйж байна.
Тантай болон Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд
оршиж, хаанчилдаг Есүс Христ бидний Эзэнээр
уламжлан тийн болтугай. Амэн.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
У. Эзэнийг магтацгаая.
Н. Тэнгэрбурхандаа талархъя.
У. Талийгаач нарын сүнс амар амгаланд жаргах
болтугай.
Н. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 51-60 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기