2015년 12월 15일 화요일

Ашдын сүм хийд доторх мөнхийн гэгээн гэрэл

Ашдын сүм хийд доторх мөнхийн гэгээн гэрэл

Хамба лам Kолумбан гэгээнтэн (ойр. 543-615)
(Perenne lumen in templo aeterni -
Perpetual light in the Eternal Temple)
Аяа, Эзэн минь. Та энэхэн мөхөшгүй энэрэл хайрыг
надад соёрхоно уу хэмээн таны хүү Есүс Христ
Эзэнээр уламжлан танаас залбиран гуйж байна.
Тиймийн тул зул минь асаж, үүрд үл бөхөх бөгөөд
миний дотор шатахдаа бусдыг гийгүүлэх болно.

Аяа, Христ зөөлөн аврагч минь. Бидний зул таны
ашдын сүм хийдэд үүрд мөнхөд асаж, мөнхийн гэгээн
гэрэл болох танаас мөнхийн гэгээн гэрлийг хүлээн
авахын тул та бидний зулыг барина уу. Тиймийн тул
бидний зул харанхуйг гийгүүлж, өөрсдийн өмнөх
ертөнцийн харанхуйг сарниулах болно.

Аяа, Есүс минь. Та өөрийн гэгээн гэрлийг миний
зулаар дамжуулж түгээнэ үү хэмээн танаас би
залбиран гуйж байна. Тиймийн тул түүгээр би
Ариунаас ариун газрыг харах болно. Тус газарт мөнх
Тэргүүн Тайлгач та сүм хийдийн өндөр баганасын
дундуур орсон билээ.

Би таныг үргэлжид харж, таныг үзэж, таныг эрмэлзэх
бөгөөд таныг хайрласныг минь хараад миний зул
таны өмнө үргэлжид бадамлан мандах болтугай.
Аяа, туйлын хайрт Аврагч минь. Та бидний
тогшилтонд хариулахдаа өөрийгөө бидэнд үзүүлнэ
үү хэмээн танаас гуйж байна. Тиймийн тул таныг
ойлгохдоо бид таныг ихэд хайрлаж, зөвхөн таныг
хайрлаж, зөвхөн таныг эрмэлзэж, өдөр шөнөгүй
зөвхөн таныг тунгаан бодож, аливаа цагт таныг
эргэцүүлэх болно. Тэнгэрбурхан мэтээр хайрлах
зохистой хайрыг та бидний дотроос төрүүлж
соёрхоно уу. Тиймийн тул дурлал тань бидний
сэтгэлийг эзэмдэж, хайр тань биднийг бүхэл бүтнээр
эзэлж, энэрэл тань бидний мэдрэмжийг хангах
бөгөөд мөнхийн Тэнгэрбурхан болох танаас гадна
бус хайрыг бид үл амсаж, үл мэдэх болно. Тэнгэр
газар ба хамаг тэнгис далайн ус нь бидний дотор
шатаж буй энэхэн энэрэл хайрын гал дөлийг унтрааж
үл дийлэх бөгөөд тэдгээр нь энэрэл хайрыг үүрд үл
устгах юм.

Үүнийг бүхлээр эсвэл наанадаж, хэсгээр Есүс Христ
бидний Эзэнээр уламжлан биелүүлэх болтугай.
Түүнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 49-51 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기