2015년 12월 15일 화요일

Тэнгэрбурхан минь, би танд итгэнэ

Тэнгэрбурхан минь, би танд итгэнэ
(Deus meus, credo in te - My God, I Believe in Thee)

Тэнгэрбурхан минь, би хамаг сүнс, хамаг сэтгэл,
хамаг хүчин чадлаараа таныг бүхнээс илүү хайрлаж,
танд найдаж, танд итгэнэ.
Та туйлын сайн сайхан бөгөөд хайрлагдах зохистой
нэгэн мөн тул би танд хайртай. Таныг хайрладаг
учраас таныг үл хүндэтгэснээ би хамаг зүрх
сэтгэлээсээ гэмшин хүлээж байна. Гэм нүгэлтэн
мөхөс намайг өршөөнө үү. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 45 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기