2015년 12월 15일 화요일

Төгс хүчит Эцэг, ариун гэгээн Эзэн минь

Төгс хүчит Эцэг, ариун гэгээн Эзэн минь
(Domine sancte, Pater omnipotens -
O Holy Lord, Father Almighty)

Мөнхийн Тэнгэрбурхан, төгс хүчит Эцэг, ариун
гэгээн Эзэн минь.
Таны өгөөмөр билиг, миний төлөөх таны Хүүгийн
амсаж эдэлсэн тарчлалт ба үхэл, таны Эхийн туйлын
ариун байдал, таны гэгээнтнүүдийн хүнд гавьяаны
үүднээс хамаг ачийг тань хүртэх зохисгүй гэм
нүгэлтэн мөхөс би танаас залбиран гуйж байна.
Зөвхөн таныг хайрлах, таны хайраар үргэлжид
цангах, өөрийн зүрх сэтгэлд тарчлалтын ач ивээлийг
оршоох, өөрийн даржин явдлыг хүлээх, өөрийгөө
бусдад дорд үзүүлэх хүсэл, мөн түүнчлэн миний
буруугаас бус өөр юу ч намайг уй гашуут үл болгохыг
та надад зөвшөөн соёрхоно уу. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 46 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기