Аяа, бүхний Эзэн минь
Назианз хотын Грегориа гэгээнтэн (329-389)
(O omnium Domine - O Lord of All)
Аяа, бүхний Эзэн минь, бүхнийг бүтээгч, бүтээлийнбүтээгч ээ!
Аяа, бидний Тэнгэрбурхан, бидний Эцэг, биднийг
удирдагч аа!
Аяа, биднийг амьд явуулагч, биднийг үхэхийн цаг
дахь шүүгч ээ!
Аяа, бидний сүнснүүдийг сахигч ба ивээгч ээ!
Аяа, та бүхнийг бүтээсэн! Та билиг ухаан, агуу
удирдлага ба Үгийнхээ хүчин чадлаар уламжлан
бүхнийг цаг цагт нь хувиргаж өөрчилдөг болохоор та
бидний талийгаачийн сүнсийг хүлээн авна уу хэмээн
би танаас залбиран гуйж байна.
Мөн түүнчлэн хэдий хугацаанд бие махбодын энэхэн
амьдрал бидэнд ашигтай байна, төдий хугацаанд
түүнийг бидэнд хайрладаг болохоор та зохистой
цагтаа биднийг хүлээн авна уу. Иймийн тул та
биднийг хүлээн авна уу. Учир нь, танаас эмээснээрээ
бид бэлэн байж, айж сандрахгүй юм, мөнөөх
эцсийн өдрөөс гэдрэг зугтахгүй юм. Харин амармаг
ертөнц хийгээд махан биед мансуурсан дур тачаалт
хүмүүний араншины эсрэг ангижрахуй сэтгэлтэйгээр
баяр жаргалт бөгөөд мөнхийн амьдрал болох Есүс
Христ Эзэндээ яаралтай бөгөөд зоригтойгоор бид
эндээс очиж явна. Түүнд жавхланг эхэн цагт байсан
мэт аливаа цагт болготугай. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 46-47 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기