Сүр жавхлангийн магтаал
(Gloria - The Gloria)
Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурхан алдаршиж,дэлхий дээрх сайн санаат хүмүүст амар амгалан
байх болтугай.
Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн хаан, агуу хүчирхэг
Тэнгэрбурхан бас Эцэг, таныг бид бишрэн хүндэтгэж,
танд бид баярлан талархаж, таны алдрыг магтан
дуулья.
Эзэн Есүс Христ, Эцэгийн цорын ганц Хүү, Эзэн
Тэнгэрбурхан, Тэнгэрбурханы хурга,
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө
үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг
хүлээн авна уу.
Та Эцэгийн баруун гарт заларч байдаг, биднийг
өршөөнө үү.
Учир нь Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор
Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та
Эзэн, ганц та дээдийн дээд, Есүс Христ. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 39 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기