Ариун нандин загалмай, намайг авраач!
(Salva me, sancta crux - Save Me, O Holy Cross)
Ариун нандин загалмай минь. Та Есүсийн биеэрадислагдаж, түүний эрхтнүүдтэй нэгтгэгдсэн
нэгдлээр сувд мэтээр чимэглэгдсэн байсан бөгөөд
бидний авралын үнэ цэнийг тэврэх зохистой болж,
бидэнд мөнхийн амьдралыг хайрласан билээ. Ариун
нандин загалмай минь, намайг аварна уу!
Аяа, сайн Есүс ээ, та намайг ариун загалмайн тэмдэг
ба түүний цагаатгалаар уламжлан өстөн дайснуудын
минь довтлолоос чөлөөлж, намайг өөрийн сайн
сайханд байршуулж, гэм нүглээс минь ангижруулж,
өөрийн өршөөлөө надад хайрлана уу. Та бол үүрд
мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 73 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기