2015년 12월 15일 화요일

Аяа, сайн сайхан загалмай


Аяа, сайн сайхан загалмай
(O bona crux - O Good Cross)

Аяа, Есүс Христийн эрхтнүүдээр сайхан чимэглэгдсэн
сайн сайхан загалмай минь. Би таныг удаан хүлээж,
ихэд хайрлаж, тасралтгүйгээр залбирч, таныг хүлээн
авахад халуун сүнсээрээ бэлтгэсэн билээ. Хүмүүсийн
дундаас намайг хүлээн аваад, намайг багшид минь
буцаан өгнө үү. Тиймийн тул танаар уламжлан
намайг цагаатгасан тэрээр танаар уламжлан намайг
хүлээн авах болно. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 72-73 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기