2016년 1월 11일 월요일

Есүс Христ, Тэнгэрбурхан минь Нойрсохын өмнөх даатгал залбирал

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Есүс Христ, Тэнгэрбурхан минь
Нойрсохын өмнөх даатгал залбирал
Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
(Iesu Christe, Deus meus - Jesus Christ, My God)

Есүс Христ, Тэнгэрбурхан минь. Таныг би шүтэн
биширдэг бөгөөд энэ өдөр та хишиг ивээлээ
хайрласан тул би танд талархлаа илэрхийлж байна.
Өөрийн нойр хийгээд энэхэн шөнийн хамаг хормыг
би танд өргөн барих бөгөөд та намайг гэм нүглээс
хамгаална уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Тиймийн тул би өөрөө таны ариун нандин хажуу
хавирганд хоргодож, бидний ээж болох Манай
Хатагтайн нөмрөгийг нөмөрнө.
Таны ариун Тэнгэр элч миний хажууд зогсож, намайг
тайвшруулах болтугай. Түүнчлэн та намайг адислах
болтугай. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 257 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기