2016년 1월 11일 월요일

Нойрсохын өмнөх даатгал залбирал

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Нойрсохын өмнөх даатгал залбирал
(Oratio ante noctem - Prayer Before Sleeping)

Хайрт Эзэн минь. Таны хайрласан хайр хишигт
мөргөхөөр энэ өдрийн өндөрлөх мөчид таны өмнө
би ирээд байна. Та өөртэйгөө ойр дотно байлгахаар
үгээ соёрхож, гэр хотол болон найз нөхөд хийгээд
энэ өдрийн үйл явдлаар уламжлан намайг өөртөө
урьсанд танд талархъя. Би үйлдсэн үйл хийгээд
гаргасан амжилт, олсон ололт бүхнийхээ төлөө
танд талархаж байна. Энэ үдэш таны тааллыг
хүртэн алдаршуулахыг хичээн чармайж, цаг заваа
зарцуулахаас илүү сайн бэлэг үгүй билээ. Мөнхийн
хайраараа амьдралыг тэтгэгч өөрийн оршихуйдаа,
бидний төлөөх тэрхүү өмөглөлдөө намайг багтаан
соёрхоно уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.

/Даатгал залбирлын СУДАР ном, 256-257 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기