2016년 1월 11일 월요일

Амар сайн уу, Хатан эх минь

Амар сайн уу, Хатан эх минь
(Salve regina - Hail Holy Queen)

Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь.
Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь.
Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму.
Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд
таныгаа эгээрмү.
Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг
тольдоно уу.
Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд энэхэн
цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү.
Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь.
Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 225 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기