Зүгийг заагч од
(Ave maris stella - Hail, O Star of the Ocean)
Зүгийг заагч од,Эзэн тэнгэрийн эх - та
Үүрд бат охин
Энх жаргалын үүд.
“Ева” хэмээх нэрийг
Габриелийн амаар
“Аве” хэмээн солиод
Амгалан гэж айлдав.
Хилэнцтнийг тайлаад
Сохрыг гийгүүл!
Бидний мууг хаяулаад
Нэгэн хоньчноор хариулуул!
Эхийн хайрыг амсуул!
Эгэл хоосон намайг харагтун!
Бидний төлөө мэндэлсэн Есүс
Биднийг танд түшүүлэв.
Хамаг олны дундаас
Чухаг олдсон охин - та!
Нүглээс олон биднийг
Нигүүлсэн тольд!
Хиртсэн энэ насанд
Амин цэврийг олгогтун!
Хожим Есүсийн ирэх өдөр
Амгалан жаргалангаар угтуул! Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 225-226 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기