Хишиг хайрыг түгээгч бат охин!
(Concordi laetitia - The Concordi Laetitia)
Бат охин хатан - та
Ариун хурлын жавхлан
Тэнгэр, хүмүүний дундах
Хишиг хайрыг түгээгч
Бат охин!
Амьдарсан хөвгүүн тань
Үзэгдэж ирэхүйд
Үзэсгэлэнг айлтгахуй
Цэцэг мэт үзжээ.
Бат охин!
Тэнгэрийн хөг аяыг баригч
Тэнгэрийн элч нар олон чиг
Тийнхүү бид нийлж
Тэнцэшгүй баярламуй.
Бат охин!
Бат охидын хатан - та
Бидний гуйлтыг автугай!
Энэ насны эцэст
Мөнх насыг олгоно уу
Бат охин!
Ариун Гурвал нэгэнд
Ашид гэрэл бологч
Мариа эхийн гавьяагаар
Мөнх жаргалыг шагнана уу
Бат охин! Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 226-227 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기