Амар байна уу, Ээж ээ
(Salve Mater - Mother of Mercy)
Энх ээж өршөөлт
Эзэний Эх - уучлалт Ээж
Эгээрэлт та хишгийн Ээж
Энх цэнгэл ариутгалт
Сайн Мариа!
Хүн төрөлхтний жавхлант Ээж
Батад цэвэр эрхэм Ээж
Хиргүй туйлын үзэмжит
Өндрөөс өндөрт буй
Сайн Мариа!
Тэнгэр Эцэгийн баруунтаа суугч
Тэнгэр газар цөмийг захирагч
Таны дотор амьсгаж байсан амуй.
Төгс жаргалт цэвэр охин
Сайн Мариа!
Тэнгэр таныг гайхалтай зохиожээ.
Дээрээс сонгон таалжээ.
Тэр таныг хамгаалан байжээ.
Тэнгэр таныг онцолжээ.
Сайн Мариа!
У. Эзэн минь, та өршөөлөө бидэнд илтгэн хайрлана уу!
Н. Бас бидэнд авралаа хайрлана уу!
У. Залбирцгаая:
Төгс чадалт, бүгдийн өршөөлт тэнгэрийн Эзэн минь.
Та Төгс Жаргалт Цэвэр Охин Мариаг гайхамшиг-
тайгаар тогтоож, сүсэгтнүүдийг хамгаалан
туслуулахаар түүнийг бидний дэргэд байлгаж,
биднийг чөтгөрийн хорон муугаас хэлтрүүлж, энэхүү
дэнсэлт аян замыг гавьяатайгаар туулуулаад, үхлийн
цалмыг ялалтаар тайлах хишиг ивээлийг хайрлан
соёрхоно уу!
Есүс Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 227-228 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기