2016년 1월 11일 월요일

Сарнайн эрихний залбирал

Сарнайн эрихний залбирал
(Rosarium - The Rosary)

Баяр баясгалант таван гүн утга
(Даваа ба бямба гариг)
Хэл мэдээ хүргэсэн өдөр.
Зочилсон үе.
Мэндэлсэн өдөр.
Угтлагын ёслолын цаг.
Сүм хийдээс олдсон мөч.

Гэгээн гэрэлт таван гүн утга
(Пүрэв гариг)
Иордан гол дахь Ариун угаал.
Кана хотын хурим дахь биеийн илчлэлт.
Тэнгэрбурханы хаанчлалын тунхаглал ба эрс
өөрчлөлтийн дуудлага.
Хувиргалт.
Талархал-магтаалын тахил (Эвхарист) -ыг тогтоох
цаг.

Гашуун зовлонт таван гүн утга
(Мягмар ба баасан гариг)
Цэцэрлэгт амь тэмцсэн цаг.
Ташуурын гэсгээл.
Өргөст титмийг өмсгөсөн.
Загалмай үүрсэн цаг.
Загалмай дахь цовдлолт ба үхэл.

Сүр жавхлант таван гүн утга
(Лхагва ба ням гариг)
Амилалт.
Тэнгэрт заларсан.
Ариун Сүнс бууж ирсэн.
Тэнгэрт залагдсан.
Тэнгэр дэх титэм өргөмжлөл.

Сарнайн эрихний уншлагыг өндөрлөх залбирал
У. Тэнгэрбурханы эх минь, та бидний төлөө гуйгтун!
Н. Тийн бид Христийн амлалт биелснийг хүртэх
зохистой болох юм.

Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь, таны гагц Хүү бидний
өмнөөс амьдрал, үхэл хийгээд амилалтаараа мөнх
амьдралын шагналыг хүртсэний тул Төгс Жаргалт
Цэвэр Охин Мариагийн Сарнайн эрихний гүн
утгуудыг тунгаан бодохдоо тэнд хадгалагдан буй
зүйлсийг дууриан үйлдэх ба өгүүлсэн амлалтыг
хүртэх болно гэдгээ бид танаас залбиран гуйж байна.
Есүс Христ Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 229-230 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기