2016년 1월 11일 월요일

Өөрийн хишиг ивээлээ надад хайрлан соёрхоно уу

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Өөрийн хишиг ивээлээ надад
хайрлан соёрхоно уу
(Concede mihi - Grant me Thy Grace)

Аяа, Эзэн минь. Та өөрийн хишиг ивээлээ надад
хайрлан соёрхоно уу. Тиймийн тул таны хишиг
ивээл надтай хамт үүрд байж, надтай хамт үргэлжид
хөдөлмөрлөж, миний дотор эцэс хүртэл орших болно.
Та надаар өөрийн хамгийн тааламжит зүйлсийг цаг
ямагт хүсэмжлүүлж, эрмэлзүүлнэ үү. Таны дур таалал
минийх болж, миний дур зориг таны дур тааллыг
үргэлжид дагаж, түүнээс огт үл ангижрах болтугай.
Тантай хамт би гагц нэг эрмэлзэхүйтэй эсхүл гагц
нэг үл эрмэлзэхүйтэй байх болтугай. Тиймийн тул би
таны эрмэлзэхүйг эрмэлзэж, таны үл эрмэлзэхүйг үл
эрмэлзэх болно. Амэн

/Даатгал залбирлын СУДАР ном, 259-260 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기