2016년 1월 11일 월요일

Найз нөхдийнхөө төлөөх даатгал залбирал

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Найз нөхдийнхөө төлөөх даатгал залбирал
(Oratio ad amicos - Prayer for the Sake of the Friends)

Аяа, Эзэн минь.
Та сэтгэлд нийцтэй хамаг хүмүүстэй намайг
нөхөрлүүлж соёрхоно уу.
Таны хишиг ивээлийг найз нөхдийнхөө хамт хэрхэн
хүртэхийг надад заан соёрхоно уу.
Амин зуулга болсон мөнгө зоосноос нэн чухаг үнэнч
найз нөхөдтэй учирч, тэднийгээ хайрлан, халамжилж,
үргэлжид санан дурсаж явахыг соёрхон хайрлана уу.
Аяа, Эзэн минь, та найз нөхдийг минь адислана уу.
Та өөртэйгөө ойр дотно шадарлуулахаар намайг
удирдан залдгийнхаа адил найз нөхдийг минь мөн
удирдан зална уу.
Та тэднийг харанхуйд автах цагт зөн билгээр, хишиг
ивээлээр, гэгээн гэрлээрээ дагуулан соёрхоно уу.
Та найз нөхдөд минь эрдэм буянаа хайрлаж, сэтгэлийн
зовиур, айдас хүйдсийг нь тонилгож соёрхоно уу.
Та амар амгалан ба ээл халамжаараа тэдэнд өмөг
түшиг нь болж, амьдрал ахуйд нь үүрдийн удирдлагаа
хайрлан соёрхоно уу.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 259 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기