2016년 1월 11일 월요일

Замд гарахын өмнөх даатгал залбирал

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Замд гарахын өмнөх даатгал залбирал
(Oratio ante itinerarium - Prayer Before Travelling)

Хайрт Эзэн минь.
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт та Израилийн
хүүхдүүдэд өршөөл үзүүлэн далайг ярж, мөр гарган
гэтэлгэсэн билээ.
Түүнчлэн та Цэцэн гурван хааныг буцах замд нь
одны замчлалыг үзүүлсэн билээ.
Бидэнд аян замын өлзий хутаг хийгээд төвшин
амгалан өдрүүдийг хайрлана уу гэж танаас залбиран
гуйж байна.
Ариун тэнгэр элчийг тань аюулгүй урт аян замынхаа
адагт хүртэл өмөглөл болгосугай!
Аяа, Эзэн минь. Энэхүү аян замд бэлтгэж буй бидэнд
зөвлөж, зам гудаст тайвшрал болж, халуун наранд
халхавч болж соёрхоно уу.
Хар салхи, хавсарга шуурганаас хамгаалан соёрхоно
уу. Халирч цуцрахад хатан зориг бол. Хамаг аюул
учрахад халх нөмөр бол. Хавцал зөрөг замд хатан
тулгуур таяг бол. Ус далайд хөлөг онгоц бол. Аян
замынхаа адагт хүртэл алтан шар замдаа өлзийтэй,
аян зөөлөн, ачаа хүнд амар амгалан эгэж гэртээ
ирэхийн өлзий дэмбэрлийн мөр орштугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 258 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기