2016년 1월 11일 월요일

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон сурч мэдэхийн өмнөх даатгал залбирал

Үйл ажиллагааны өмнөх даатгал залбирал
(Ante operationem - Before activities)

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон сурч
мэдэхийн өмнөх даатгал залбирал
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Oratio sancti Thomae Aquinatis ante studium -
Prayer of Saint Thomas Aquinas Before Study)

Аяа, тэнсэлгүй Бүтээгч минь. Та өөрийн билиг
ухааны эрдэнэсийн сангаас Тэнгэр элч нарын гурван
шатлан захирах бүтцийг тогтоож, тэднийг тэнгэрт
гайхамшигт дэс дараагаар байршуулсан бөгөөд та
ертөнцийн үзэгдлийг гоо сайхнаар эмхлэн цэгцэлсэн
билээ.
Та үнэхээр гэгээн гэрлийн эх сурвалж ба билиг
ухааны эх үндэс мөн тул та өөрийн гялбарлага
туяагаар миний оюун ухааны харанхуйг гийгүүлж,
будангуйрал ба гэм нүгэл болох төрөлхийн хоёр
харанхуйг надаас хол тонилгож соёрхоно уу.
Та хүүхдийг хэл оруулдаг учраас та миний хэлийг
сурган хүмүүжүүлж, миний уруулд өөрийн хишиг
ивээлээр бялхана уу.
Та ухаарахад минь хурц ухаан, цээжлэхэд минь
авьяас чадвар, сурахад минь хялбар байдал ба арга
зүй, тайлбарлахад минь уран арга, ярихад минь яруу
баялаг үгсийг надад хайрлана уу.
Та миний эхлэлийг сургаж, миний дэвшлийг удирдаж,
миний төгсгөлийг гүйцээнэ үү.
Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг үнэн
Тэнгэрбурхан, үнэн хүн билээ. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 265 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기