2016년 1월 11일 월요일

Бид ирсэн юм

Хуралд зориулав
(Ante sessionem ad communia negotia - For meetings)

Бид ирсэн юм
(Adsumus - We Have Come)

(Энэхүү даатгал залбирал бага өршөөлийг хүртээх эрхийг
багтаадаг юм.)

Аяа, Ариун Сүнс Эзэн минь, бид таны өмнө ирсэн
юм! Гэм нүгэлд үнэхээр автсан хэдий боловч бид
таны алдрын өлмийн өмнө онцгой зорилгын дор
хуралдахаар ирсэн билээ. Та бидэн рүү буун ирж,
бидэнтэй хамт байж, бидний зүрх сэтгэлд хүрч ирнэ
үү. Одоо юу хийх, цаашид хааш явахыг та бидэнд
зааж өгнө үү. Тиймийн тул таны дэм тусламжтайгаар
бид хамаг зүйлст танд таалагдах болно. Та бидний
үнэлэлт дүгнэлтийн гагц зохиолч ба биелүүлэгч
бөгөөд зөвхөн тантай хамт Тэнгэрбурхан Эцэг ба
Хүүд жавхлант нэр алдар байдаг юм.
Бүхнээс илүүгээр, тэгш байх эрхийг эрхэмлэдэг
шударга ёсын тань дэг журмыг зөрчихийг бидэнд бүү
зөвшөөр. Будангуйрал нь биднийг харанхуй нүх рүү
бүү түлхэг. Алив нөлөө биднийг алагчлалын замд бүү
удирдаг. Эрх мэдэл эсвэл хүний нөлөө биднийг хээл
хахуульд бүү автуулаг. Харин та биднийг гагцхүү
хишиг ивээлээр өөртэйгөө нэгтгэнэ үү. Тиймийн тул
таны алдраар цугласан бид тантай хамт нэг болж,
үнэний замаас үл гажин, түүнчлэн бид хамаг зүйлст
өршөөлийг баримтлахын зэрэгцээ шударга ёсыг
хэрэгжүүлэх болно. Одоо бидний шийдвэр таныг
үл зөрчих бөгөөд цаашид сайн үйлсийн буянаар бид
мөнхийн шагналыг хүртэх болно. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 261-262 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기