2016년 1월 11일 월요일

Амар тайвны төлөөх даатгал залбирал

Амар тайвны төлөө
(Pro pace - For peace)

Амар тайвны төлөөх даатгал залбирал
(Oratio pro pace - Prayer for Peace)

Аяа, Эзэн минь. Та бол Тэнгэрбурхан бөгөөд танаас
өөр бидний төлөө тэмцэх өөр нэгэн үгүй болохоор
энэхүү өдрүүдэд амар тайвныг та бидэнд хайрлан
соёрхоно уу.

У. Амар тайван таны хэргэмд байх болтугай.
Н. Арвин ургац таны санд байх болтугай.

Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Таны дур таалал ариун
нандин, таны зөвлөгөө зөв зүйтэй, таны үйлс үнэн
шударга байдаг болохоор дэлхий ертөнцийн өгч
чадахгүй тэрхүү амар тайвныг та зардас нартаа
хайрлана уу. Тиймийн тул бидний зүрх сэтгэл
таны бошгуудыг батад баримтлах бөгөөд өстөн
дайснуудаасаа чөлөөлөгдсөн бид таны ивээл дор
амар тайвнаар амьдрах болно.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 262 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기