Есүсийн ариун зүрхний магтаал
(Hymnus de sacratissimo corde Iesu -
Hymn in Honor of the Sacred Heart of Jesus)
1. Эзэн тэнгэрийн зүрх
Энэрлээр дүүрэн
Өршөөлийн далай мөн.
Энэрлийн уул мөн.
Дахилт 1: Мөнх галаас биднийг
Магад гарган авахаар
Махбодоо хөсөрт хаяад
Маныг аврах гэсэн юм.
Маныг аврах гэсэн юм.
2. Ариун Сүнсний чадлаар
Мариагийн цэвэрт
Биеийг олж мэндлээд
Юуны тул зовов?
3. Ядуурлыг баримтлан
Ядралыг хүлээн
Явганаар ном тавьж
Юуны тул зүдэв?
4. Загалмай үүрч
Замын даваа давж
Зангуу өргөс зүүж
Юуны тул үхэв?
5. Өдөр шөнө тахилын
Ширээнд хүлээн
Хилэнцтний гэмшихүйг
Юуны тул хардаг вэ?
6. Мөнгө ашгийг мөлжигч
Мөхлийн замд одогчийг
Могойн мэхээс авран
Мөнх жаргалыг ол! гэдэг
Дахилт 2: Сэтгэлгүй бид чинь
Сүнсэндээ бузартаж
Сөгдөж гэмшээд
Сүсгийг гуйваас эрхэм буюу.
Сүсгийг гуйваас эрхэм буюу.
7. Махбодын жаргалд
Муу замаар тачаагчийг
Мангасын амнаас аврахыг
Машид хүсэн хүлээдэг.
Дахилт 3: Мунхаг бид урвагч
Мунаг тэнэг хэтэрхий
Могойн мэхнээс хэлтрэн
Мөсгүй зангаа хаясугай.
Мөсгүй зангаа хаясугай.
8. Арван зарлиг тогтоол болбоос
Ариун улсын хууль мөн.
Ард түмэн бид чинь
Аргагүй сахилтан мөн
Дахилт 2: Сэтгэлгүй бид чинь...
9. Ариун ивээл хүртээх
Адис өгдөг явдал бий буюу
Ариутгал хүртээхийн
Ашдын арга бий буюу.
Дахилт 2: Сэтгэлгүй бид чинь ...
/Даатгал залбирлын СУДАР ном, 208-210 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기