2016년 1월 10일 일요일

Сүнс бүтээгч буугтун!

Сүнс бүтээгч буугтун!
(Veni, creator Spiritus - Come, Creator Spirit)

Амин зохиол бууж
Ард бидний сэтгэлийг
Ач тусаар гийгүүлж
Ариусган соёрхтугай!

Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг - та
Сайны зоригийн үндэс - та
Санаа сэтгэлийг бататгагч

Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч

Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!

Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!

Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!

Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 131-132 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기