Ариун Сүнс буугтун! (Залбирал)
(Veni, sancte Spiritus - Come, O Holy Spirit)
Ариун Сүнс буугтун!Ард бидний сэтгэлийг гийгүүлж
Ариун хайрын галаа бидний дотор хөгжөөгтүн.
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал
104:30)
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 132-133 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기