2016년 1월 11일 월요일

Өглөө босох цагт хишиг ивээлийг мэдэх залбирал

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Өглөө босох цагт хишиг ивээлийг мэдэх залбирал
(Oratio ad matutinum - Morning prayer)

Загалмайн тэмдэг

Тэнгэрбурхан Эзэн минь.
Та намайг энэ шөнө сахиж, энэ өдөр амьд явуулж,
өөрийн бүтээсэн сайхан зүйлсээ надад дахин үзүүлэх
болохоор энэхүү аугаа хишгийн тул би танд ачийг
хариулна.
Би энэ өдөр таны үнэн гэгээн гэрлийг гуйж байна.
Та энэхүү гэгээн гэрлээр миний ухаан санааг
сэнхрүүлэх замыг удирдан зааж, энэ өдөр намайг
мунхралаас аварна уу. Гэм нүгэлд унаваас Эзэн та
намайг түргэнээр босгон аварч, гэм нүглээ гэмших,
гэмээ засах, таныг санаж явахын хишгийг надад
хайрлана уу. Амэн.

Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ,
Алдаршуулал.

/Даатгал залбирлын СУДАР ном, 255-256 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기