2016년 1월 11일 월요일

Босохдоо

Өдөр тутмын амьдрал
(Cotidiana - Daily prayers)

Босохдоо
(Oratio ad matutinum - On Rising)

У. Эзэнийг магтацгаая.
Н. Тэнгэрбурхандаа талархъя.
Аяа, Есүс минь. Би таны тэнгэрлэг Зүрхний төлөө
энэ өдрийн даатгал залбирал, ажил үйл, гашуун
зовлонгоо Мариагийн туйлын ариун нандин зүрхээр
уламжлан танд өргөн барья.
Амар амгалан Мариа минь ээ!
Есүсийн ариун нандин зүрх ээ, би танд итгэн
биширнэ.
Бидний баяр хөөрийн учир шалтгаан болох
Мариагийн цэвэр ариун зүрх ээ, бидний төлөө
залбираарай.
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбираарай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 255 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기