2016년 1월 11일 월요일

Пап ламын төлөө даатгал залбирал

Пап ламын төлөө
(Pro summo Pontifice - for the Pope)

Пап ламын төлөө даатгал залбирал
(Oratio pro summo Pontifice - Prayer for the Pope)

(Энэхүү даатгал залбирлын хариулт нь бага өршөөлийг
хүртээх эрхийг багтаадаг юм.)

У. Манай Пап лам (Нэр) -ын төлөө залбирцгаая!
Н. Эзэн түүнийг ивээж, амьдруулах бөгөөд түүнийг
газар дээр аз жаргалтай болгох болтугай.
Эзэн түүнийг өстөн дайснуудынх нь дур зоригт үл
орхих болтугай. (Дуулал 41:2)
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ.

Аяа, сүсэгтэн олны хоньчин бас удирдагч,
Тэнгэрбурхан минь. Шашныхаа тэргүүнээр
сонгогдсон (Нэр) зардсаа та ивээнэ үү. Түүнд
даатгагдсан ард олныхоо хамтаар тэрээр мөнх
амьдралыг хүртэхийн тулд тэднийг үг хэл ба үлгэр
дууриалаараа сургамжлах авьяас чадварыг та түүнд
хайрлана уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 263 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기