Амар сайн уу, тэнгэрийн Хатан
(Ave regina caelorum - Hail Queen of Heaven)
Амар сайн уу, тэнгэрийн Хатан минь
Амар сайн уу, Тэнгэр элчүүдийн Хатан минь
Мэнд ээ, эх булаг минь, мэнд ээ, тэнгэрлэг үүд минь
Танаас дэлхийн гэгээн гэрэл мэндэлсэн билээ.
Алдарт охин минь, та баясагтун!
Хамаг гоо сайхнаас та гоо сайхан
Хамаг сайн сайхнаас та сайн сайхан
Аяа, бидний төлөө та гуйгтун!
У. Та, ариун Охин, намайг таныг магтах зохистой
нэгэн болгож соёрхоно уу.
Н. Таны өстөн дайснуудыг эсэргүүцэх хүчин чадлыг
надад хайрлана уу.
Залбирцгаая:
Аяа, энэрэнгүй Тэнгэрбурхан минь. Мөхөс бидэнд
та ивээлээ соёрхоно уу. Тиймийн тул Тэнгэрбурханы
Эхийн дурсгалыг тэмдэглэхдээ бид түүний зуучлан
залбирлаар уламжлан шударга бус үйлдлээсээ сэргэн
мандах болно. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан
тийн болтугай. Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 223 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기