2016년 1월 11일 월요일

Сүр жавхлант таван гүн утга

Сүр жавхлант таван гүн утга
(Mysteria gloriosa - The Glorious Mysteries)

1. Есүс Эзэн Христ амьдран босов
Олон шавь нартаа үзэгдсэн буюу.

Дахилт: Магтаалт, магтаалт итгэлт Мариа,
Магтаалт, магтаалт зориг бат Мариа.

2. Есүс Эзэн манай тэнгэрт залрав
Элч нар харж батад бишрэв.

Дахилт: Магтаалт, магтаалт эгээрэлт Мариа,
Магтаалт, магтаалт хүсэл бат Мариа.

3. Тэнгэрт залраад арав дахь өдөрт
Ариун Сүнс бууж галан хэл гарав.

Дахилт: Магтаалт, магтаалт энэрэлт Мариа,
Магтаалт, магтаалт хайр бат Мариа.

4. Ертөнцийн замыг бядан туулсан Мариа
Амьд махбодтой тэнгэрт залагдав.

Дахилт: Магтаалт, магтаалт гавьяат Мариа,
Магтаалт, магтаалт мөнх амьд Мариа.

5. Мариа, манай Ээж тэнгэрийн оронд
Чимэг титэмтэйгээр охин хатан болов.

Дахилт: Магтаалт, магтаалт маш дэлгэр Мариа,
Магтаалт, магтаалт мууг ялагч Мариа.


/Даатгал залбирлын СУДАР ном, 221 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기