Гашуун зовлонт таван гүн утга
(Mysteria dolorosa - The Sorrowful Mysteries)
Уншин гуйн, ус цуван бидний төлөө өргөл өгөв
Уншин гуйн, цус цуван бидний төлөө өргөл өгөв.
2. Уяатай нүцгэнээр түмэнтээ жанчигдан
Улаан цусаа урсгасан, түмэн олны ялын төлөө
Улаан махаа үрсэн, түмэн олны ялын төлөө
3. Өргөст титмээр титэмлэгдэн тамлагдаж
Өндөр зэргээр басагдсан, өндөр сэтгэлт бидний тул
Өстөн мэт болгогдсон, өндөр сэтгэлт бидний тул
4. Хүнд их загалмайг хүмүүний төлөө тосон авч
Хөөрхий бидэнд эрхийг олгон хүмүүний эрхээ
огооров
Хөрч цөхөрсөн бидэнд амийг олгон хүнд амиа үрэв.
5. Загалмайд хадагдаж, зальтанд занагдавч
Зальтныг авар хэмээн гуйж, эеийг засан золиос болов
Чадуусыг авар хэмээн гуйж, ялыг төлөн тахил болов.
6. Үргэлжлэл тахил болж мөргөл дотор өргөлийг
гуйн
Өмөөрч биднийг хайрлан, махаа өгч тэжээгээд
Өмөөрч биднийг хайрлан, цусаа өгч уулгамуй.
7. Бас нэмэн тахил дотор баригдаж, хаагдан сууж
Байдаг хайраа өгье гээд бас биднийг ир хэмээмүй
Байдаг сайнаа өгье гээд бас биднийг гуй хэмээмүй
8. Одоо бас тэнгэрт осол их хүмүүний тул
Осолдохгүй голч болж, өрийг хулгайлан өвөрлөдөг
Осолдохгүй дунд зогсож, эеийг засан уучилдаг.
/Даатгал залбирлын СУДАР ном, 219-220 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기