레이블이 Тэнгэрийн элч인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 Тэнгэрийн элч인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2016년 1월 11일 월요일

Тэнгэрийн элч

Тэнгэрийн элч
(Angele Dei - Angel of God)

Тэнгэрлэг сайн сайхнаас намайг танд даатгасан
хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, Та (энэ
өдөр, энэ шөнө) намайг соён гийгүүлж, намайг
сахин хамгаалж, намайг удирдан зална уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 246 нүүр/

Рафаел гэгээнтэнд хандах даатгал залбирал

Рафаел гэгээнтэнд хандах даатгал залбирал
(Oratio ad sanctum Raphael - Prayer to Saint Raphael)

Тэнгэрбурхан Эзэн минь. Та дээдийн сахиулсан
Рафаел гэгээнтнийг бидэнд туслуулахаар илгээнэ үү.
Тэрээр таны сүр жавхлангийн сэнтийн өмнө зогсдог
хэмээн бид итгэдэг болохоор тэрээр бидний даатгал
залбирлыг танд өргөх болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 246 нүүр/

Микаел гэгээнтэнд хандах даатгал залбирал

Микаел гэгээнтэнд хандах даатгал залбирал
(Oratio ad sanctum Michael - Prayer to Saint Michael)

Аяа, тэнгэрүүдийн хан хүү, дээдийн сахиулсан,
Микаел гэгээнтэн минь. Та эрт цагт луу хэмээгч
могойтой тулалдаж, түүнийг тэнгэрийн орноос хөөн
зайлуулсан бөгөөд Тэнгэрбурханы ард түмний төлөө
цаг ямагт бэлэн байж, Тэнгэрбурханы Шашныг
эрэлхэгээр хамгаалдаг болохоор бид танаас зүрх
сэтгэлийнхээ гүнээс залбиран гуйж байна. Түүний
адилаар өстөн дайсантай тулалдах хэцүү, аюулт
тулааны үед та бидэнд тусална уу. Тиймийн тул бид
эр зоригтойгоор түүний эсрэг зогсоод, баяртайгаар
түүнийг ялан дийлэх болно. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 246 нүүр/

2015년 12월 15일 화요일

Тэнгэрийн элч

Тэнгэрийн элч
(Angele Dei - Angel of God)


Тэнгэрлэг сайн сайхнаас намайг танд даатгасан
хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, та (энэ өдөр,
энэ шөнө) намайг соён гийгүүлж, намайг сахин
хамгаалж, намайг удирдан зална уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 24 нүүр/