레이블이 Даатгал залбирал인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 Даатгал залбирал인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2016년 1월 11일 월요일

Тереза Эхийн даатгал залбирал

Тереза Эхийн даатгал залбирал
Тереза Эх (1910-1997)
(Oratio beatae matris Teresiae Calcuttensis -
Prayer of Blessed Mother Teresa of Calcutta)

Миний сэтгэл доторх Есүс минь ээ. Та намайг
энхрийлэн хайрладаг гэдэгт би итгэнэ. Би танд
хайртай. Амэн.
Аяа, Есүсийн эх, Мариа минь ээ. Та одоо миний ээж
болон соёрхоно уу. Амэн.
Аяа, бидний хамгаас хайртай эх, Мариа минь ээ.
Таны зүрх сэтгэл ийм гоо сайхан, ийм
цэвэр ариун, тийм толбогүй байдаг бөгөөд
энэрэл хайр ба даруу зангаар дүүрэн билээ.
Амин талх дотор бид Есүсийг хүртэж, түүнийг
тантай адилаар хайрлаж, түүнд ядуугаас ядуу
нууцлаг байдлаар уламжлан үйлчлэхийн тулд та
өөрийн зүрх сэтгэлийг бидэнд хайрлана уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 251 нүүр/

Лоёола нутгийн Игнасиус гэгээнтний даатгал залбирал

Лоёола нутгийн Игнасиус гэгээнтний
даатгал залбирал
Лоёола нутгийн Игнасиус гэгээнтэн (1491-1556)
(Oratio sancti Ignatii Loiolae -
Prayer of Saint Ignatius of Loyola)

Эзэн Есүс минь. Өгөөмөр сэтгэлтэй нэгэн болох,
таныг зөв зохистойгоор хайрлах, үл тооцон
харамгүй өгөх, шархыг үл анзааран тэмцэх,
амралтыг үл эрэн хөдөлмөрлөх, таны ариун нандин
дур тааллыг биелүүлэхээс гадна өөр бусад шагналыг
хүртэхээр ажиллахад та биднийг сургана уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 249-250 нүүр/

Загалмайн өлмийн өмнөх даатгал залбирал

Загалмайн өлмийн өмнөх даатгал залбирал
Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)
(Oratio ante crucifixum - Prayer Before a Crucifix)

Аяа, дээдийн дээд, төгс алдарт Тэнгэрбурхан минь.
Та миний зүрх сэтгэлийн харанхуйг сарниулж,
намайг гийгүүлнэ үү.
Аяа, Эзэн минь. Та надад цэвэр итгэл бишрэл, бат
горьдол найдвар, төгс энэрэл хайр, мэдрэмж ба эрдэм
мэдлэгийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул би таны
ариун, үнэн бошгийг биелүүлэх болно. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 249 нүүр/

Ассиси нутгийн Францис гэгээнтний зохиосон даатгал залбирал

Ассиси нутгийн Францис гэгээнтний
зохиосон даатгал залбирал
Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)
(Oratio sancti Francisci - Prayer of Saint Francis)

Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч
болгон соёрхоно уу!
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг
хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би
уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг
хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас би итгэмж
найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас би үнэн зөвийг
хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас би итгэл
найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас би баяр баясгаланг
хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас би гэгээн
гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг
тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг
ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж
болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид
өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 248 нүүр/

Рафаел гэгээнтэнд хандах даатгал залбирал

Рафаел гэгээнтэнд хандах даатгал залбирал
(Oratio ad sanctum Raphael - Prayer to Saint Raphael)

Тэнгэрбурхан Эзэн минь. Та дээдийн сахиулсан
Рафаел гэгээнтнийг бидэнд туслуулахаар илгээнэ үү.
Тэрээр таны сүр жавхлангийн сэнтийн өмнө зогсдог
хэмээн бид итгэдэг болохоор тэрээр бидний даатгал
залбирлыг танд өргөх болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 246 нүүр/

Микаел гэгээнтэнд хандах даатгал залбирал

Микаел гэгээнтэнд хандах даатгал залбирал
(Oratio ad sanctum Michael - Prayer to Saint Michael)

Аяа, тэнгэрүүдийн хан хүү, дээдийн сахиулсан,
Микаел гэгээнтэн минь. Та эрт цагт луу хэмээгч
могойтой тулалдаж, түүнийг тэнгэрийн орноос хөөн
зайлуулсан бөгөөд Тэнгэрбурханы ард түмний төлөө
цаг ямагт бэлэн байж, Тэнгэрбурханы Шашныг
эрэлхэгээр хамгаалдаг болохоор бид танаас зүрх
сэтгэлийнхээ гүнээс залбиран гуйж байна. Түүний
адилаар өстөн дайсантай тулалдах хэцүү, аюулт
тулааны үед та бидэнд тусална уу. Тиймийн тул бид
эр зоригтойгоор түүний эсрэг зогсоод, баяртайгаар
түүнийг ялан дийлэх болно. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 246 нүүр/

Манай Тайтгаруулагч /Консолата/ Хатагтай хэмээх даатгал залбирал

Манай Тайтгаруулагч /Консолата/ Хатагтай
хэмээх даатгал залбирал
(Oratio ad Mariam Consolationis - Our Lady Consolata Prayer)

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Цэвэр Ариун Мариагаар
уламжлан үнэн тайтгарал болох Есүс Христийг ард
түмэндээ хайрласан билээ. Бид Мариаг Тайтгаруулагч
/Консолата/ -аар өргөмжлөн хүндэтгэдэг болохоор
та биднийг цагаатгалын ажил үйлд түүнтэй хамтран
ажиллуулж соёрхоно уу. Бид үүнийг Христ бидний
Эзэнээр уламжлан залбиран гуйж байна. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 239 нүүр/

2016년 1월 10일 일요일

Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний зохиосон долоон даатгал залбирал

Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний
зохиосон долоон даатгал залбирал

Пап лам аугаа Грегориа гэгээнтэн (ойр. 540-604)
(Septem precationes sancti Gregorii de passione domini -
Seven Prayers of Saint Gregory on the Passion of the Lord)

I
Аяа, Есүс Эзэн минь. Загалмайн модонд өлгөгдсөн
бие ба өргөст титмийг өмссөн тэргүүнийг тань би
шүтэн биширнэ. Загалмай тань намайг хуурмаг
зантай тэнгэр элч нараас чөлөөлөх болтугай хэмээн
танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

II
Аяа, Есүс Эзэн минь. Цөс, цуугаар ундаалж, Загалмай
дээр шархдсан таныг би шүтэн биширнэ. Шарх тань
миний сүнсний тайвшрал болох болтугай хэмээн
танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

III
Аяа, Есүс Эзэн минь. Хагацахын цагт ариун нандин
сүнсээ шархдсан биеэсээ салгах үедээ та тарчлалтын
зовлонг өчнөөн ихээр эдэлсний тул би түүгээр
уламжлан танаас залбиран гуйж байна. Биеэсээ
салахын үед сүнсийг минь нигүүлсэж, та түүнийг
мөнх амьдрал руу удирдан зална уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

IV
Аяа, Есүс Эзэн минь. Булшлуулж, мирр тос болон
анхилуун үнэртнээр түрхэгдсэн таныг би шүтэн
биширнэ. Үхэл тань миний аж амьдрал болох
болтугай хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

V
Аяа, Есүс Эзэн минь. Та тамд бууж, тэндээс
олзлогдогчдыг чөлөөлсөн тул таныг би шүтэн
биширнэ. Тэнд намайг үүрд үл буулгах болтугай
хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

VI
Аяа, Есүс Эзэн минь. Үхлээс амилж, тэнгэрт залран,
Эцэгийн баруунтаа суусан таныг би шүтэн биширнэ.
Таныг дагаж, тантай хамт байх зохистой нэгэн
болгох болтугай хэмээн танд би даатган залбирч
байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

VII
Аяа, Есүс Эзэн минь. Та Сайн Хоньчин, үнэнч
шударгууг ивээгч, гэм нүгэлтнийг зөвтгөгч, хамаг
сүсэгтнийг нигүүлсэгч мөн тул гэм нүгэлтэн мөхөс
намайг өршөөнө үү. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

Унших залбирал нь:
Есүс Христ Эзэн минь. Тарчлалт тань миний
хүчин чадал болж, намайг хүчирхэгжүүлж, намайг
хамгаалж, намайг өмгөөлөх болтугай хэмээн би
танаас залбиран гуйж байна. Шарх тань намайг
хооллож, ундалж, баясгах амин зуулга болох
болтугай. Цус тань миний хамаг гэм нүглийг угаах
угаал болох болтугай. Үхэл тань миний мөнхийн
алдаршуулал болох болтугай. Тэнд миний сэргэлт,
миний цэнгэл, миний эдгэрэл, миний зүтгэл, миний
баяр, миний биеийн хүсэл ба сүнсний эрмэлзэл одоо
болон үүрд мөнхөд байх болтугай. Амэн.

Өөр нэг унших залбирал нь:
Амьд Тэнгэрбурханы Хүү, Есүс Христ Эзэн минь. Та
өөрийн шүүлт ба миний сүнсний хооронд Тарчлалт,
Загалмай ба Үхлээ одоо болон насан эцэслэх мөчид
байршуулна уу.
Надад хишиг ивээл ба уучлал өршөөл, амьдаст
өршөөл нигүүлсэл, үхэгсдэд мөнх нойр, өөрийн
Шашинд амар амгалан, хамаг гэм нүгэлтэнд аж
амьдрал ба сүр жавхланг хайрлан соёрхоно уу. Та
үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 89-92 нүүр/