2016년 1월 10일 일요일

Лүрдийн магтаал

Лүрдийн магтаал
(Canticum in honorem Lourdensis -
Canticle in Honor of Lourdes)

1. Харгалзагч эх манай Лүрдийн
Хадан дээр залран үзэгдэж
Хамаг түмэн амьтанд туслан
Хамгаалал болохын тул ирэв.

Дахилт: Бат цэвэр охин Мариа
Таныг бид түшин шүтмүй.

2. Сэтгэл цэвэр Бернадет үзээд
Сэжиглэж эмээсэн тул
Сэнхрэлийн эх тэр охиныг
Сэргээж “Амар байгтун!” хэмээгээд,

3. Айх учиргүй охин - чи
Адислал ба авралын үг буюу.
Аврагч Эзэн Есүсийн Эх буюу.
Агуу их энэрлийг тавимуй.

4. Хишиг төгс Эзэнээр сонгогдон
Хиргүй цэвэр төрөл аваад
Хилэнцтэн шургахын нөмөр
Газар нь таны тус түшиг болох буюу.

5. Энэ Лүрдийн адислалт газарт
Өвчтөн бээр даатгаж ирвээс
Энэрэл ба зовлонгийн тусыг
Эгнэгт олох буюу хэмээн зарлав.

6. Эдүгээд ч хол ойрын улсын
Эдгэх аргагүй зовлонтон
Энэ Лүрдийн эм танг гуйн ирээд
Эхийг түшин эдгэрэн харимуй.

7. Өвчтөний гэмнэл танд тусална
Эдгэхүйг хайрлагч Эх ээ!
Энд буй бидний түшигчдийг
Энэрч өршөөн соёрх!



/Даатгал залбирлын СУДАР ном, 213-214 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기