2016년 1월 10일 일요일

Иосеф гэгээнтний магтаал

Иосеф гэгээнтний магтаал
(In solemnitate sancti Ioseph -
Hymn in Honor of Saint Joseph)

1. Маш сайхан цэвэр
Маш бат журамт
Маш түвшин хичээлт
Маш үнэн шударгуу

Дахилт: Ариун Иосеф бидний төлөө
Аврагчийг гуйж
Аж сайхан төрүүлж
Амар мөнхийг олгогтун!
Эсвэл: Аж сайхан төрүүлж
Амар мөнхийг олгогтун!
Аж сайхан төрүүлж
Амар мөнхийг олгогтун!

2. Аврагчийг тэжээж
Ариун Эхийг тэтгэж
Аюулыг халхавчлан
Анжэл элч мэт сахив.

3. Хар шөнө Есүс нялхыг
Харь хол нүүлгэн
Харгис хааны хорлолоос
Харгалзан гаргав.

4. Хэцүү хаан үхсэнд
Гэртээ хариад
Хэвийн үйлс бүгдийг
Хичээн үйлдэв.

5. Эрдэм туйлын гавъяа дор
Эзэн, Эх хоёрын
Энэрэлт нөмөр дор
Энх амар эцэслэв.


/Даатгал залбирлын СУДАР ном, 214-216 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기