2016년 1월 10일 일요일

Та Иосеф

Та Иосеф
(Te Ioseph - You, Joseph)

1. Иосеф та - тэнгэр элчийн өмөгт баяртай
Та сүсэгтэн олонд их хүндлэлтэй
Та сайхан гавьяаг эрдмээр байгуулан
Эгнэгт бат цэвэр харгалзав.

2. Ариун, жирэмсэн бүсгүй юүгээн та
Сэжиглэн, эмээн, уйтгарлан зовов.
Ариун Сүнсний төгс чадлаар заяасан
Хүүхэд гэж тэнгэр элч хэлэв.

3. Мэндэлсэн Эзэнийг алагдахаас айн
Египетэд дутаан явж зовов.
Соломонд суусныг сураглан олоод
Баярын нулимс цувуулав.

4. Насан эцэст сайн заяаг байгуулав.
Ялалт, гавьяаны жавхланг олов.
Ертөнцөд Есүстэй хамтад жаргав.
Гайхамшиг заяагаар давав.

5. Ариун Гурвалаас нигүүлсэн биднийг сана!
Иосефийн эрдэмд түшиглүүлж
Эцсийн мөнхөд биднийг зөвшөөрөн
Ачлалаар дагуулсугай! Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 216 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기