Жавхлант Иосеф оо!
(Beatus Ioseph - Blessed Joseph)
1. Есүс нялхыг харгалзагч
Жавхлант Иосеф оо!
Сүсэгтэн биднийг харгалзан
Тэнгэрийн оронд гаргагтун!
2. Мариа ээжийг харгалзагч
Жаргалант Иосеф оо!
Сүсэгтэн биднийг харгалзан
Тэнгэрийн оронд гаргагтун!
3. Ариун хурлыг харгалзагч
Туйлын ариун Иосеф оо!
Сүсэгтэн биднийг харгалзан
Тэнгэрийн оронд гаргагтун!
4. Ариун гэр бүлийг хамаарагч
Энэрэлт Иосеф оо!
Нигүүлсэн биднийг харгалзан
Ариун хөлгөндөө оруулагтун!
5. Үйлт хүмүүнийг харгалзагч
Шударгуу Иосеф оо!
Үйлт биднийг харгалзан
Өршөөлийг олгогтун!
6. Санаа сайт Иосеф оо!
Сайхан журмыг баригч аа!
Самуун биднийг харгалзан
Саруул тэнгэрт гаргагтун!
7. Гэр бүлийн журамт
Гэгээн замыг эрхэмлэгч
Гэрэлт Есүсийг бидэнд
Гэрчилж хайрлагтун!
8. Сайн үхэлд туслагч
Сахил цэвэр Иосеф оо!
Самуун бидэнд гуйж
Саруул оронд хандуулагтун!
9. Зовлонг хүлцэгч
Зориг бат Иосеф оо!
Зүдүү гачилт биднийг
Зохистойгоор өмөглөгтүн!
/Даатгал залбирлын СУДАР ном, 217-218 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기