Ариун Гурвал хийгээд аврагчийг гуйсан магтаал
(Hymnus in festo sanctae Trinitatis -
Hymn in Honor of the Holy Trinity)
1. Зохиогч тэнгэр Эцэг минь
Цогт самбар түшүүр минь
Зовлонт мунхаг биднийг
Золин аварч ариун болгоно уу!
2. Есүс Эзэн хөвгүүн тэнгэр
Ертөнцийн аврагч
Ертөнцөд төрсөн надад
Их хишгийн амийг олгоно уу!
3. Ариун Сүнс хишгийн тэнгэр
Ариутгалын үндэс ээ!
Алив мунхаг гэм нүгэлт биднийг
Аль түргэнээр илаарь болгоно уу!
4. Нэгэн Тэнгэр гурван биетэй
Эцэг хийгээд Хөвгүүн,
Ариун Сүнс гурвалыг хамтаар
Тахин хүндэлж магтах болтугай.
5. Бага Есүс, сайхан Эзэн минь
Багачуудыг ихэд хайрлагч
Балай мунхаг надад
Багш Есүс, та тусална уу!
6. Эзэн, тэнгэрийн алдраар ирсэн
Энэрлээр хүн болсон
Энх амрын хуулийг сахиулагчийг
Энэ ба хойтод магтах болтугай.
7. Багш Есүс, сайхан ах минь
Бага хургаа тэврэгч
Балай мунхаг нүгэлт биднийг
Балар харанхуйгаас олж аварна уу!
8. Мунхаг бид хэдий бузар байна.
Мулгуу тэнэг хир хилэнцэт болно.
Мөнх Эзэн, та монгол түмнийг
Мутраараа адислах болтугай.
/Даатгал залбирлын СУДАР ном, 191-192 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기