Аврагч ирэхийг хүсэн шүтсэн магтаал
(Hymnus de adventu Domini - Hymn for the Advent Season)
Дахилт: Туйлын ариун Мессия
Дээрээс соёрхож,
Нүгэлтнийг өршөөн
Харанхуйг түргэнээр гийгүүл!
1. Аврагч, буун ирж
Гажууг сөнөөж
Хилэнцсийг арилгагтун!
2. Чөтгөр гэгч, хүмүүн бидэнд
Атаархан хорсож
Мэхэлж сүйдэлдэг буюу.
3. Энэ нас гэгч, ертөнцөд
Аврагчийг түшиглэж
Сүнсээ авардаг буюу.
4. Гэм нүгэл гэгч уяа буюу
Загалмайд залбирч
Наминчлалаар тайлагдана.
5. Гайхамшигт од гарахуй дор
Туйлын хүндэт тэнгэр Эзэн
Ертөнцөд мэндлэнэ.
6. Аврагчийн буух нь
Гурван зүйлийн илрэлтэй
Гутамшигт хүмүүний төлөө
7. Авралаар махбодтой
Нялх болж мэндэлсэн буюу.
Бидний дунд суусан буюу.
8. Ариусгалаар, гайхалтайгаар
Эвхаристын дүрс дотор
Нууцаар, сэтгэл дотор
9. Сэтгэлээр, шударгаар
Галав цагийн сүүлчийн өдөр
Цогт сүр жавхлангаар
10. Хөөрхий олон ивээгдэн
Аврагчийн хишиг хайрыг
Мөргөн тосон хүрттүгэй!
/Даатгал залбирлын СУДАР ном, 192-193 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기